Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Таван хөлтэй хүүгийн түүх
Техасын иргэн Майк, Тина хоёрын гэр бүлд нэгэн хүү төрж Коди гэсэн нэр өгчээ. Гэвч эмч нар төрсөн хүүг нь удаан амьдрахгүй гэж хэлсэн аж. Учир нь буруу тээсний улмаас хүү эхийнхээ гэдсэнд нуруу нугаламын эдгэшгүй өвчинтэй болжээ.

Төрөхдөө шилбэний ясгүйгээс гадна өвдөгний яс, зөөлөн эдгүй байв. Түүнээс гадна яаралтай ходоодны мэс засалд оруулахгүй бол хүүгийн хоол боловсруулах эрхтэн нь хэвийн бусын дээр амьсгалж ч чадахгүй байлаа. Ийнхүү дөнгөж төрөөд гурав хонож буй хүүг анхны хагал¬гаанд оруулав. Тэгээд 14 хоногтойдоо хоёр дахь хагалгаандаа оржээ. Хамгийн хүн хагалгаа нь зургаан сартай хүүгийн хөлийг өвдөгний дээд үеэр нь тайрах байлаа хэмээн эмч нар нь Ярьсан байдаг. Ийнхүү хүүд эмч нар хүүхдийн хиймэл хөл хийлгэх бичиг хийж өгчээ. Тэрээр жирийн хүүхэд нэг нас хүрээд л хөлд орж байгаа мэт хиймэл хөлтэйгээ маш хурдан алхаж сурчээ. Удалгүй гүйж, үеийн хүүхдүүдээс хурдан гүйх болсон нь эцэг эхийг нь алмайруулж байв. Харин өнөөдөр найман настай хүү усанд сэлж, хөл бөмбөг тоглож, хоккей, гольфоор хичээллэх болжээ. Дугуй, морь унан давхих хүүг хэн ч хоёр хөлгүй тахир дутуу хүүхэд гэж харахгүй. Бүүр кара¬тегээр хичээллэхэд ч түүний хөл нь саад болдоггүй.
“Нэг асуудал байна. Хүү минь өдөр ирэх тутам өсч, тэр бүр хиймэл хөлийг нь солих шаард¬лага гардаг. Гэхдээ шинэ хөл нь өмнөхөөсөө илүү бат бөх сайн байх хэрэгтэй” хэмээн түүний ээж ярьжээ. “Хамгийн гол нь хүүд маань нэг биш доод тал нь таван хос хөл хэрэгтэй болдог. Энэ нь маш их мөнгө шаарддаг. Хэрвээ орон нутгийн хүүхдийн эмнэлэг бидэнд тусалдаггүй бол хүүгийнхээ хүссэн бүхнийг бид хоёр биелүүлж яагаад ч чадахгүй байсан” хэмээн хатагтай Маккаслэнд ярьжээ. Үүний хариуд нь тэдний гэр бүлийн найзууд нь хүүхдийн эмнэлэгт тусламжийн сан байгуулахад зориулсан буяны өдөрлөг зохиож 100 мянган ам.дол¬лар цуглуулан хандивласан байна. Хоёр жилийн турш эцэг эх нь хүүгээ олон улсын тахир дутуу хүүхдүүдийн спортын тэмцээнүүдэд оруулж байгаа гэнэ. Тэр бүрт нь хүү маш амжилттай оролцож байгаа бөгөөд 2008, 2009 оны тэмцээнд 60, 100 метрийн гүйлтийн тэмцээнээс алтан медаль авсан байна. Гэхдээ түүний хамгийн дуртай спортын төрөл бол усанд сэлэлт. Бассейнд түүнд хиймэл хөл шаардлагагүй. Анх хүү 50 метрт минут гаран сэлдэг байсан бол одоо 30 секунд л байхад хан¬галттай. “Би хэзээ нэгэн цагт Майкл Фелпсийн өрсөлдөгч болно “хэмээн бяцхан хүү мөрөөддөг. Гэхдээ энэ бол биелэшгүй мөрөө¬дөл л дөө. Хүүг 2012 оны Лондонгийн паралимпийн тоглолтод ч насанд хүрээгүй гээд оруулахгүй. Гэхдээ түүнтэй өөрийнхөө амжилтын харьцуулах боломж түүнд бий.
Найман настай хүү өнөөдөр өдөр бүр шинэ амжилтын эзэн болж, зогсолтгүй хөдөлмөрлөж, байгаа нь үеийнх нь хүүхдүүд төдийгүй томчуудын бахархал болоод байгаа юм. Тахир дутуу төдийгүй эрүүл хүмүүс ч түүнээс үлгэр дууриал авч, амьдралын төлөөх тэмцлийг нь биширЧ байна. “Бид дэлхийн өнцөг булан бүрээс хүүтэй минь уулзахыг хүссэн үй олон хүний хүсэлт тээсэн захидлыг хүлээж авах болсон. Тэдний дунд Афган, Иракийн дайнд хөлөө алдсан олон арван дайчид ч байгаа. Хуучин цэргүүд Коди бол бидний үлгэр дууриал бахархал гэж бичсэн байгаа юм” хэмээн Тина Маккаслэнд ярьжээ. Коди чөлөөт цагаараа дүүтэйгээ тоглож бас загасчлах дуртай гэнэ.

0 Сэтгэгдэл