Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Нас барсан хүний нэрээр хуурамч гэрээ байгуулжээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх нь цуцлагдсан барилгын компаниас болж хохирсон  гэх “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлийн гишүүн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Бат-Өлзий нийслэлийн удирдлагуудад хандан өргөдөл гаргажээ. Тэрээр өргөдөлдөө “Нийслэлийн Засаг даргын хоёр орлогч болон “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас иргэд хохирч байгаа болон нийслэлийн нэр бүхий албан тушаалтны хүнд суртал болон ажил хариуцах чадваргүй” гэжээ. “Цагаан хуаран консалтинг” компани нь иргэдтэй хуурамч гэрээ хийжээ. Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компани барилгын ажлыг зургаан сарын дотор эхлүүлэх журамтай. Гэтэл “Цагаан хуаран консалтинг” компанийн барилгын ажил эхлүүлэх зургаан сарын хугацаа нь өнгөрсөн нэгдүгээр сард дууссан. Иргэдийг гомдол гаргахаар нийслэлийн Засаг даргын орлогч болон Гэр хорооллын хөгжлийн газрын дарга нар тоодоггүй аж. Тус компанийн иргэдтэй хийсэн гэрээ 75 хувьд хүрээгүй. Гэрээ хийсэн 112 айлын 45 нь хүчингүй байсан. Мөн нас барсан болон өмчлөгч  биш хүний гарын үсэгтэй гэрээ ч бий. Энэ бол маш ноцтой зөрчил юм” гэлээ. Мөн хохирсон иргэдийн “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гомбодорж “Хохирсон иргэд НИТХ-ын болон хотын даргатай удаа дараа уулзан хүсэлт тавьсны эцэст “Цагаан хуаран консалтинг” компанийн тө­сөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулахаар болсон” гэж мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан