COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
108 жилийн өмнө лонхонд хийсэн захиа олдов

Умард тэнгисийн нэгэн арал дээр амарч байсан хижээл хоёр хүн 108 жилийн өмнө бичиж лонхонд хийн илгээсэн захидал оллоо гэж Independent сонин мэдээллээ.
Амрумын арлын эргээс олсон энэ захидал өнөөдөртөө хамгийн эрт бичсэн захидал болж байна. Лонхны дотор талд цаасан дээр “шилийг хагал” гэсэн бичиг байсан ч хүмүүс шууд хагалж зүрхэлсэнгүй харин нэг хижээл эрэгтэй нээжээ.
Шилийг хагалахад дотроос нь англи, голланд, немц хэлээр бичсэн илгээлт бүхий ил захидал гарч ирсэн байна. Бичвэр дээр лонхыг хаанаас олсноо мэдэгдээд, Их Британийн тэнгисийн биологийн нийгэмлэгт хүргэж өгвөл нэг шиллингээр шагнана гэсэн байжээ.
Нийгэмлэг энэ лонхтой захидлыг тэнгисийн түрэлт, урсгалыг судлахын тулд 1904-1906 оны хооронд хаясан гэж үзэж байна. Энэ хоёр жилийн хооронд судлаачид тэнгист мянга орчим ийм илгээлт хаяж хаашаа хөвж, хэдийд хаана хүрэхийг судалж байсан юм байна. Тэдний илгээлт хэдэн арван жилийн туршид олдсоор байжээ.
Гиннесийн дээд амжилтын номд бичсэнээр бол хамгийн эртний ийм илгээлт нь 99 жилийн өмнө явуулсан байсан юм. Дээрх амжилтыг эдвэж, хамгийн эртний захидал болсон энэ илгээлтийг олсон хижээл хос захидалд амласан нэг шиллингийн шагнал авчээ.

0 Сэтгэгдэл