ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа
Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов
Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Их Британид байлдааны онгоц осолдов
Английн Шорехэмд болсон байлдааны нисэх онгоцны шоуны үеэр аймшигт осол болж, долоон хүний амь эрсэдсэн талаар BBC агентлаг мэдээллээ. Цагдаагийн ажилтан Жэйн Деррик “Долоогоос ч олон их хүн амиа алдсан байхыг үгүйсгэхгүй. Онгоц дэлбэрсэн газарт нас барсан хүний тоог бүрэн гаргаж дуусаагүй байна. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэжээ.

Онгоцны нисгэгч нь Рояал Сассекс хотын агаарын нисэх хүчний эмнэлэгт хүргэгдэх үедээ буюу амьсгал хураахын өмнө “Амьдарлынхаа төлөө тэмцэж байсан” хэмээн хэлсэн гэж эх сурвалжууд мэдээлж буй. Орон нутгийн цагаар 13:20 цагт осолдсон онгоцыг “Анчин Харцага” гэдэг байсан аж. Ослыг шалтгааныг тодруулахын тулд холбогдох албаныхан шуурхай ажилласаар байна. Анхан шатны дүгнэлт гараагүй ч нисгэгчийн ур чадвар дутсан байх магадлалтай гэж ажиглагчид дүгнэжээ. Осолтой холбоотойгоор 40 гаруй хүн одоогоор ор сураггүй байгаа учир амиа алдсан байх магадлалтай хэмээн ар гэрийнхэн нь цагдаагийн газарт мэдэгджээ.
Байлдааны онгоц орон нутгийн автозам руу гулсан орж дэлбэрсэн байна. Одоогийн байдлаар “The A27” загварын онгоцны ослоос болж автозамыг хаажээ. Их Британи улсын Ерөнхий сайд Дэвид Камерон өчигдөр өглөө амиа алдсан долоон хүний ар гэрийнхэнд болон бэртэж гэмтсэн хүмүүсийн өмнө уучлалт гуйж, харамсаж байгаагаа илэрхийлэв.
Их Британи улсын агаарын нисэх хүчний сүр хүч, шинэ загварын онгоц, байлдааны хэрэгсэл гэх мэтээ дэлхий дахинаа сурталчлах нэгээхэн арга хэмжээ болж, жил бүр зохиогддог энэ шоуны үеэр ийн осол гарч олон хүн амиа алдлаа. Уг нь энэхүү байлдааны онгоцны анхны загвар 1950 болон 1960 оны үед гарч тус улсын нүүр царай болсоор байв. Тагнуул, цэргийн ажиллагаа зэрэг Батлан хамгаалах яамны олон салбарт ашигладаг нэг нисгэгчтэй энэхүү онгоц өөрийн жингийн хувьд хөнгөн ч их хэмжээний бөмбөг, зэр зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай. Харин Батлан хамгаалах яамны агаарын нисэх хүчний сургалтын төвд хоёр суудалтай яг ийм загварын онгоцоор бэлтгэл хийдэг аж. Ихэвчлэн Африк тивд энэхүү онгоцыг ашигладаг төдийгүй Их Британи улсын Батлан хамгаалах яамны төсвийн багагүй хувийг эзэлдэг юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нисгэгч нь эмнэлэгт амиа алдсан гэсэн боловч зарим хүмүүс Их Британи улсын Батлан хамгаалах яам нисгэгчийг нь нуусан гэжээ. Манай цагаар өчигдөр өглөө 09:20 цагт гарсан ослыг ОХУ-ын хэвлэлүүд шууд дамжуулжээ. Учир нь Их Британи улсын зохион байгуулсан байлдааны онгоцны шоу арга хэмжээг ОХУ-ын хэд хэдэн агентлаг дамжуулахаар очсон байсан юм. Шоу арга хэмжээг зохион байгуулагчид осол болсны дараа бүх хөтөлбөрийг зогсоож, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. II Элизабет хатан хаан осол болж олон хүн амиа алдсанд харамсч байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл