Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
“U money” карт цэнэглэхэд шимтгэлгүй болжээ

U money” картаа цэнэглүүлэхэд цэнэглэлтийн хэмжээнээс хамаарч 50, 100, 200 төгрөгийг иргэд төлж байсныг Улаанбаатар смарт карт компанийн зүгээс болиуллаа. Энэ шимтгэл нь тухайн цэнэглэх цэгийн үйл ажиллагааны орлогыг өгөхөөр болсон бөгөөд нийт цэнэглэлт хийсэн хэмжээний 1%-ийг өгч байхаар шинэчилсэн гэрээг “U money” карт цэнэглэх, борлуулах цэгүүдтэй хийж албан ёсоор өнөөдрөөс буюу 2015,08,24-ны өдрөөс хэрэгжиж байна.

Мөн цэнэглэх цэгүүдэд 300,000 болон 1,000,000 төгрөгийн хүүгүй цэнэглэх зээл олгох ажлыг эхлүүлээд байна. Тухайн цэгийн орлого, найдвартай ажиллагаа, иргэдэд үйлчилж байгаа байдлаас хамааран хэмжээг тогтоох юм.

Одоогоор нийслэлийн хэмжээнд 370 цэг ажиллаж байгаа бөгөөд тухайлбал автобусны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүд, Зар мэдээ сонин борлуулах цэгүүд, Wellmart-ийн сүлжээ дэлгүүрүүдэд “U money” картыг цэнэглэж, худалдаалж байна.

Мөн урьдчилан цэнэглэсэн 5000, 10000 төгрөгийн үнэтэй картуудыг Скайтелийн гэрээт борлуулагч болон Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусны мэдээлэл хяналтын ажилтан /кондуктор/-аар борлуулж байна.

Мөн нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байр /хуучнаар Улаанбаатар хотын банк/-ны 3 давхар 307 тоотод “Хэрэглэгчийн төв” ажиллаж байна. Хэрэглэгчийн төв нь даваа-Бямба гарагуудад 09-18 цагийн хооронд ажилладаг байна.

Түүнчлэн иргэдэд шуурхай үйлчлэх зорилгоор 70151289, 78111289 гэсэн лавлах утаснуудыг ажиллуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан