Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
“Чингис хаан кап 2015” өнөөдөр эхэлнэ
МҮСБХ-ноос зохион байгуулж буй "ЧИНГИС ХААН КАП-2015" тэмцээн өнөөдрөөс эхлэн таван өдрийн турш Спортын төв ордон болон Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцохоор БНАСАУ-ын сагсан бөмбөгийн баг болон ОХУ-ын Эрхүү хотын шигшээ баг манай эх оронд ирээд байна. Өчигдөр тэмцээний техникийн зөвлөлгөөн болсон юм.
Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан сагсан бөмбөгийн арвин түүхтэй БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг манай улсад анх удаагаа айлчлан тоглолт хийх гэж байгаа нь энэ. Харин манай талаас тус тэмцээнд дөрвөн баг оролцохоор болсон. Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бол Дэлхийн Залуучуудын Универсиад наадмын 17 байрт шалгарсан Залуучуудын шигшээ баг, Монголын хамгийн үнэнч фанатуудтай арвин түүхтэй баг болох 2015 оны Үндэсний аварга “Альянс тех Харцага” баг болон “Супер” лигийн Бүх одод тоглогчдоос бүрдсэн Үндэсний хоёрдугаар шигшээ багууд өрсөлдөх юм.
МҮСБХ-ноос зохион байгуулж буй "ЧИНГИС ХААН КАП-2015" тэмцээн өнөөдрөөс эхлэн таван өдрийн турш Спортын төв ордон болон Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцохоор БНАСАУ-ын сагсан бөмбөгийн баг болон ОХУ-ын Эрхүү хотын шигшээ баг манай эх оронд ирээд байна. Өчигдөр тэмцээний техникийн зөвлөлгөөн болсон юм. Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан сагсан бөмбөгийн арвин түүхтэй БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг манай улсад анх удаагаа айлчлан тоглолт хийх гэж байгаа нь энэ. Харин манай талаас тус тэмцээнд дөрвөн баг оролцохоор болсон. Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бол Дэлхийн Залуучуудын Универсиад наадмын 17 байрт шалгарсан Залуучуудын шигшээ баг, Монголын хамгийн үнэнч фанатуудтай арвин түүхтэй баг болох 2015 оны Үндэсний аварга “Альянс тех Харцага” баг болон “Супер” лигийн Бүх одод тоглогчдоос бүрдсэн Үндэсний хоёрдугаар шигшээ багууд өрсөлдөх юм.
0 Сэтгэгдэл




















