Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монголд джаз урсгал албан ёсоор хөгжих нь
Б.ЦЭДЭВ
Хоёр жилийн өмнө Германы “Гёте” студийн дарга джаз сонирхогч Себастиан Войч манай улсад хүрэлцэн ирж байсан. Тэрээр “Их талын джаз” ТББ-тай хамтран Монгол Улсад джаз урсгалыг хөгжүүлэхийн тулд мэргэжилтэн бэлтгэх төсөл хэрэгжүүлсэн. Тухайн үед Хөгжим бүжгийн коллейж дээр 60 сая гаруй төгрөгийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлж 30 залууг джаз урсгалаар нэг жилийн хугацаатай бэлтгэсэн юм.
Харин тэрээр уг төслөө өнөө жил ч мөн үргэлжлүүлэх санал тавьсан байна. Энэ талаар Хөгжим бүжгийн коллейжийн захирал, гавьяат Г.Эрдэнэбат “Джаз төслийн хоёр дахь элсэлтээр 50 гаруй хүнээс 12 хүнийг шалгаруулж авсан. Мөн 20 гаруй сая төгрөгийн контор басс, дээд зэрэглэлийн сагсафон дөрвөн ширхэг болон бусад хөгжмийн зэмсгээ хүлээн аваад ирэх сараас хоёр дахь элсэлтийнхээ сургалтыг эхлэх гэж байна. Эдгээр сурагчид маань маш чанартай боловсролыг чадварлаг багш нараас авч байгаа учраас ирээдүйн джаз хөгжмийн чиглэлийн мундаг багш нар төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн ярилаа.
Хоёр жилийн өмнө Германы “Гёте” студийн дарга джаз сонирхогч Себастиан Войч манай улсад хүрэлцэн ирж байсан. Тэрээр “Их талын джаз” ТББ-тай хамтран Монгол Улсад джаз урсгалыг хөгжүүлэхийн тулд мэргэжилтэн бэлтгэх төсөл хэрэгжүүлсэн. Тухайн үед Хөгжим бүжгийн коллейж дээр 60 сая гаруй төгрөгийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлж 30 залууг джаз урсгалаар нэг жилийн хугацаатай бэлтгэсэн юм. Харин тэрээр уг төслөө өнөө жил ч мөн үргэлжлүүлэх санал тавьсан байна. Энэ талаар Хөгжим бүжгийн коллейжийн захирал, гавьяат Г.Эрдэнэбат “Джаз төслийн хоёр дахь элсэлтээр 50 гаруй хүнээс 12 хүнийг шалгаруулж авсан. Мөн 20 гаруй сая төгрөгийн контор басс, дээд зэрэглэлийн сагсафон дөрвөн ширхэг болон бусад хөгжмийн зэмсгээ хүлээн аваад ирэх сараас хоёр дахь элсэлтийнхээ сургалтыг эхлэх гэж байна. Эдгээр сурагчид маань маш чанартай боловсролыг чадварлаг багш нараас авч байгаа учраас ирээдүйн джаз хөгжмийн чиглэлийн мундаг багш нар төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн ярилаа.
0 Сэтгэгдэл



















