Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Дархан аварга Д.Цэрэнтогтох таалал төгслөө
Монгол бөхийн дэвжээ бөхийж, нэгэн цуут бөх орчлонгоос халилаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох зуурдаар таалал төгссөн байна.

Тэрээр 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд мэндэлжээ. Д.Цэрэнтогтох нь  үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин юм.

Чөлөөт бөхөөр хичээллэж дэлхийн аваргаас 2 мөнгөн медаль, азийн болон олон улсын уралдаан тэмцээнүүдээс олон тооны медаль авч эх орныхоо нэрийг дэлхий дахин дуурсгаж явсан Монгол түмэндээ хүндлэгдсэн нэгэн байлаа. Түүний гавъяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын спортын гавъяат  мастер, Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байсан.

Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарт гүн эмгэнэл илэрхийлье.
0 Сэтгэгдэл
aguu boh jinhene er hun baij dee ta um sain amgalan boltugai eh orondoo dahin toroorei
um, sain amgalan boltugai
Хамгийн их уншсан