Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар,  нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 чиглэлээр нэмэлт тодотгол хийх шаардлагатай болжээ.

 Үүнд:

    Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах газрын зориулалт, байршил, хэмжээ;
    Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээ;
    Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан шинээр эзэмшүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ
    Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын зориулалт, байршил, хэмжээ зэрэг багтсан байна.

Тодруулбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн тусгай хамгаалалттай Баянголын байгалийн цогцолбор газарт байрлах олон улсын хүүхдийн Найрамдал төвийн эзэмшлийн 1225.0 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах , мөн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас 258 иргэдийн санаачилсан “Заяа хотхон” төслийг дэмжиж нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасгасан байна.
Түүнчлэн нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаас хойш нийслэл, дүүргийн Өмч газрын харилцааны газар, албадад 655 газар эзэмшигчдээс одоо эзэмшиж байгаа хашааны 32.7 га газраа өмчилж авахыг хүссэн хүсэлт ирүүлсэн бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу  дээрх газрыг иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэд Улиастайн голын сав газрын 4.0 га газарт “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар зураг төслийг боловсруулж, дээрх газрыг  нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар танилцуулав.
НИТХ-ын Тэргүүлэгчид эдгээр өөрчлөлтийг тусган  Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан