Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Дархан аваргын дурсгалыг нийслэлчүүд хүндэтгэж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар дурсагдах далай даян дархан аварга Д.Цэрэнтогтох аварга удтал хүндээр өвчилж байгаад, өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймагт энэ сарын 26-нд таалал төгсчээ.
Мөн монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, баяр наадмын манлай Далай даян дархан аварга Д.Цэрэнтогтох агсанд эмгэнэл илэрхийлэх, хүндэтгэл үзүүлэх боломжийг Улаанбаатар хотод суугаа нутгийн олон, мөн нийслэлчүүддээ олгох зорилгоор UBH центрийн 14 давхарт тусгай танхим байгуулж, хөргийг нь залжээ. Хүндэтгэл үзүүлэх танхим ирэх есдүгээр сарын 2-нийг хүртэл ажиллах юм байна.

Нутгийн зон олон болон, Өвөрхангай аймгийн иргэдийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Их Монголын хүчтэн” дэвжээ хамтран “Цэрэнтогтох” сан байгуулахаар болсны зэрэгцээ талийгаачийн хөшөөг төрсөн нутагт нь босгох юм байна.

0 Сэтгэгдэл