Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Л.Гансүх нарын шүүх хурлыг телевизээр шууд дамжуулахыг хүсэв
Өмгөөлөгч Ц.Баасандорж Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн холбогдох хэргийн шүүх хуралд 5000 орчим иргэн  биечлэн оролцох хүсэлтээ илэрхийлсэн хэмээн мэдэгдлээ.

 Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал 9 дүгээр сарын 2-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Тус шүүх хурал 2 удаа хойшилжээ. Эхнийх нь Улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” компанийн удирдлагууд болон шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьснаар хойшилсон аж. Харин 2 дахь удаад шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурал давхацсанаас  хойшилжээ.

Ц.Баасандорж  ярихдаа, “АТГ-аас  Л.Гансүх гэдэг хүн 3.6 тэрбум төгрөг завшсан гэсэн ойлголт нийгэмд төрүүлсэн. Төрийн байгууллагын мэдээлэл учраас Л.Гансүхийг мөнгө идсэн гэсэн ойлголт нийгэмд тархсан.Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй багц хуулиудын дагуу шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй хүргэж эхэлсэн. Тиймээс Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг  нээлттэй танхимаас шууд дамжуулах боломжтой бөгөөд 5000 иргэн шүүхийн танхимд багтахгүй учраас  шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах хүсэлтийг холбогдох хүмүүст гаргасан. Хүсэлтийн хариу өнөөдөр гарах ёстой.  Иргэдэд энэ шүүх хурлыг нээлттэй болгосноор АТГ, Прокурор хуулийн дагуу ажилласан эсэх, ямар үйлдлийг гэмт хэрэг болгосныг, хохирогч нь хэн юм, шинжээчийн дүгнэлт хэрхэн гарсан, гэрчүүд худал мэдүүлэг өгсөн үү” гээд энэ бүхний хариу иргэдэд тодорхой болно. Өнөөдөр энэ хэрэгт хохирогч байхгүй. Хийгээгүй хэргийн төлөө хүнийг гүтгэж болохгүй ” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан