Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Элэгний “Харвони” эмний үнийг зарлалаа
Элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол Улсад хэдэн төгрөгөөр нийлүүлэхээр болсноо АНУ-ын “Gilead Sciences” компанийн удирдлагууд албан ёсоор зарлан баталгаажууллаа. АНУ-ын “Gilead Sciences” компаниас манай улсад нэг сарын 400 ам.доллар буюу нэг курс эмчилгээний эмийг 1,200 ам.долларын үнэтэйгээр нийлүүлэх болсон байгаа. Эмийн албан ёсны борлуулагчаар “Омбол” ХХК ажиллах нь. ХАРВОНИ эм АНУ-ын зах зээлд нэг курс эмчилгээнийх нь үнэ 94,000 ам.доллар байдаг. АНУ-ын “Gilead Sciences” компанийн төлөөлөгч эмийн тухайд “Энэ эм нь чанар, найрлагын хувьд АНУ болон дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа эмээс ялгаагүй” гэв. Мөн энэ үеэр Эрүүл мэнд, Спортын яам, АНУ-ын “Gilead Sciences” компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм.
Манай улсад элэгний C вирусийн халдвартай 150 мянга гаруй хүн байдаг аж. Тэдний 52 мянга нь яаралтай эмчилгээ авах шаардлагатай гэдгийг ЭМСЯ-наас мэдэгдсэн юм. Санамж бичиг зурах ёслолын дараа ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба “Олон улсын стандартын шаардлага хангасан эмүүдийн Монгол Улсад нэн хямдралтай үнээр нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлын санамж бичгийн гол зорилго Харвони эмийг эмчилгээнд ашиглах. Эмчилгээний үр дүн нь Харвоний эмийн хувьд 96-97 хувьтай өндөр байдаг. Бид аль болох богино хугацаанд эмийг эмчилгээнд оруулахаар ярилцсан байгаа. Эмээр явагдах эмчилгээ, үйлчилгээний асуудлыг маш сайн явуулах шаардлагатай учраас ЭМС-ын сайдын тушаалаар энэхүү эмээр эмчлэх журмыг гаргасан. Журмын дагуу тодорхой төлөвлөгөөтэй эмчилгээ явагдана” гэдгийг онцолж хэлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан