Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Ялагчийн цуваа” наадамд жүжигчин Б.Одгэрэл түрүүлжээ

Монголын драмын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн арга хэмжээ тун удахгүй болох гэж байгаа билээ. БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Монголын Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшны хамтран зохион байгуулж байгаа “Ялагчдын цуваа” Олон улсын фестивалийг угтан зохион байгуулсан “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан” амжилттай болж өнгөрлөө. Уралдаанд Эрдэнэт хотын ХЗТ-ын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу” жүжгээр, Уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа “Улаан дэнлүүт асар” жүжгээр, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл Гётегийн Фауст жүжгээс сэдэвлэсэн “Book” жүжгээр, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцсоноос жүжигчин Б.Одгэрэл шүүгч нарын 100 хувийн саналаар тэргүүн байрыг эзлэж, Олон улсын фестивалийг хааж тоглох эрхийг авлаа.
Харин шүүгч нарын саналаар Эрдэнэтийн театрын залуу жүжигчин Г.Мишээлд уг фестивальд оролцож өөрийн бүтээлээ тоглох эрхийг нэмэлтээр олгосон юм. Залуу жүжигчний “Чаплинд нулимс бий юу“ жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар ихэд онцлон олзуурхаж, өөрөө зөвлөхөөр нь ажиллан бэлтгэхээр “дааж” авсан нь залуу жүжигчинд томоохон боломжийг олгосон үйл явдал болов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан