Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Нүцгэн унтахын ашиг тус 11, унтлагын хувцас цаашаа
Бүх хүнийг унтлагын хувцастай унтдаг, нүцгэн унтдаг гэж хоёр хувааж  болно. Өдөр нь ч яахав хувцастайгаа хажуулдаг юм гэхэд шөнө бол хүмүүс энэ л хоёр хэлбэрийн аль нэгийг нь сонгоно. Шинжлэх ухаан хувцасгүй унтах нь эрүүл мэндэд ашигтай гэж тогтоожээ. Харин ямар ямар ашигтай юм бол.....


1.    Сайхан амарч бөх унтана


Нойр судлалын америкийн академийн судалснаар нүцгэн унтаснаар таны биеийн халуун буурч  хүн бөх нойрсдог гэнэ. Ер хүн байнга хувцастай байснаар байгалиас заяасан тэнцвэр нь алдагдаж халуун болдог байна. Унтлагын хувцас нь шөнөдөө биеийн халуун буурахыг хориглосноос нойргүйдэл эхэлдэг байна. Туршаад үз л дээ.

2.    Агааргүйдэл

Хүн бүхийл биеэрээ, өөрөөр хэлбэл арьс ч гэсэн амьсгалж байдаг атал унтлагын хувцас нь үүнийг хаадаг. Улмаар хөлөрч агаар чийгшсэнээр тэнд нян үржих таатай орчин бий болно. Арьс нь агаараар амьсгалж байхад бие организмын солилцоо үргэлжилж цусны эргэлт сайжран элэг бөөрөнд таатай нөлөө үзүүлдэг байна.

3.    Байнгын бэлгийн харьцаа


Нүцгэн унтах нь бэлгийн харьцаанд орох боломж магадлалыг нэмдэг. Доктор Женнифер Ланд “нүцгэн унтсанаар бэлгийн сонирхлыг нэмэгдүүлж, сексийн тоо олширсноор гэр бүл бат бэх, аз жаргалтай болно” гэсэн байна. Хосуудын хооронд бэлгийн харьцаа хэдий их байна, аз жаргалтай харилцаа бэхжинэ.
 
4.    Окситоцин гормон нэмэгдэнэ


Хувцасгүй унтаснаар хүн  окситоцин гормоныг илүү их ялгаруулж авна. Энэ бол бухимдлыг багасгах, хорт хавдраас сэргийлэх, бие организм дахь үрэвсэх үйл явцыг удаашруулдаг байна.

5.    Өглөө усанд орох хэрэггүй болно


Хувцасгүй унтах нь бага хөлөрч, бие цэвэр байснаар  өглөөдөө заавал усанд орох шаардлагагүй болно. Өмнөх өдрийн цэвэр байдал чинь өглөөдөө хадгалагдсан хэвээр л байна гэсэн үг.

6.    Цаг хугацаа, унтлагын хувцсанд зарах мөнгөө хэмнэнэ

Хэсэг байзнаад л унтлагын хувцас авах гэж цаг хугацаа, мөнгө зардаг уу. Авах дээрээ тулахаар сонгох гэж бас ажил гарна. Тэгээд авбал хэд хоноод л угаах, индүүдэх гэж ажил болж байх хэрэг байна уу. Ер нь эрх чөлөөтэй байгаад үз  л дээ.

7.    Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд илүү тустай

Нүцгэн унтах нь эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндэд илүүтэй их сайнаар нөлөөлдөг гэнэ. Хувцастай унтах нь нян мөөгөнцөр үүсэх нөхцөл болно.

8.    Торгомсог даавуу аюултай


Тансаг хувцас ихэвчлэн торгомсог, тэр бүү хэл орны цагаан хэрэгсэл ч сүүлийн үед торгомсог болсон нь гоёмсог нь үнэн ч гулгах халтирахаас эхлүүлээд эрүүл мэндэд аюултай.

9.    Торго гэдэг өнгөний л зүйл

Ер нь та торгомсог унтлагын хувцсаа өмсөөд гадуур явахгүйгээс л хойш харах өнгөний үүгээр яахав дээ. Зүгээр л нүцгэн унтаад үз л дээ, илүү их тайван амарна даа.

10.    Нүцгэн унтах нь турахад нэмэртэй


Зарим судалгаагаар унтаж байхад хүний биеийн уур бухимдлын гормон эхлээд буурснаа дараа нь өсч дараагийн өдөртөө бэлтгэдэг гэнэ. Энэ нь хүний унтаж байхад бүтэн цикл болон үргэлжилдэг байна. Тэгэхээр унтлагын хувцастай хэвтэж, халуун байвал кортизол хэмээн энэ гормон илүү их ялгарч хоол идэх дур сонирхлыг нэмэгдүүлнэ. Хоол ихээр идвэл яах нь ойлгомжтой.

11.    Амьдралын илүү хялбар болгоно

Нүцгэн унтах нь амьдралыг илүүтэй хялбар болгоно. Орой болохоор л унтлагын хувцсаа гаргаж ирээд өмсөх, өглөөдөө тайлж эвхэх, далд хийх.....амархан юм шиг атал бас л ажил......

Цаг хугацаа, хүч, хөрөнгө мөнгөө хэмнэж, эрүүл мэндээ бодон унтлагын хувцасаа орхи цаашаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан