ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа
Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов
Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Тасганы овоо орчмын цэцэрлэгт хүрээлэнг баасан гарагт ашиглалтад оруулна

“Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрс, усалгааны ялгаатай нөхцөлүүдийг ажиглах, харьцуулах, туршлага хуримтлуулах зорилгоор ЗАГВАР төслийг хэрэгжүүлж дууслаа. Загвар төслийн хүрээнд иргэдийн амарч, зугаалах эрүүл, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоо орчмын 1,7 га талбайг “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулж албан ёсоор ашиглалтанд өгөхөд бэлэн болоод байна. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-д өмнө нь байсан олон жижиг овоог НЭГ болгон нэгтгэж, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбон ажиллуулж, нийт 5 төрлийн 4129 ширхэг мод, сөөгийг тарьж ургуулан 1073 м2 явган замтай, хаалгатай иж бүрэн ногоон орчин болгон тохижуулсан байна. Энэхүү загвар төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын нөхцөлд хамгийн сайн тохирох ногоон байгууламжийн төрлийг тодорхойлох, тогтмол усалгаатай, усалгаагүй, бордоотой, бордоогүй зэрэг өөр хоорондоо ялгаатай орчинд хотын ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлж болох талаарх судалгаа, туршилтууд гүйцэтгэгдсэн юм. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г 2015 оны 9-р сарын 4-ний Баасан гарагийн 11:00 цагт нээж, ашиглалтад оруулна. Тус арга хэмжээний үеэр нийслэлчүүдийн түүх, соёлын үнэт зүйлсийн нэг болох Тасганы овоог хүндэтгэх шашны зан үйл, сүсэгтэн олны итгэл, бишрэлийг бадраах ном хурах ёслол үйлдэнэ. Цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулснаар нийслэлийн ногоон байгууламж нэмэгдэж, өнгө үзэмж сайжирч, иргэдэд амрах зугаалах таатай орчин бүрдэхээс гадна ямар төрлийн мод ургамал ямар хөрс, ус, бордоонд, цаг агаарын нөхцөлтэйгээ зохицон ургаж болохыг турших боломж олгож байгаагаараа онцлог юм.

0 Сэтгэгдэл