Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Ихэнх нутгаар цочир хүйтрэх нь
Энэ долоо хоногоос тариа­ланчид тариа будаа­гаа ху­рааж эхлэхээр төлөвлөөд буй. Тэгвэл бүх нутгаар хур тунадас, ялангуяа долоо хо­но­гийн сүүлээр нойтон цас орох цаг агаарын урьдчилсан тө­лөв гарчээ.  Мөн ихэнх нут­гаар хөрсөн дээр цочир хүйт­рэх учраас тариаланчид цаг агаарын мэдээллээ цаг ал­дал­гүй авч, ажил үйлсээ зохи­цуу­лах хэрэгтэй болох нь. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан есдүгээр сарын урьдчилсан төлөвийн мэдээгээр төвийн нутгаар сарын нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч, сүүлчээр нь Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүрч цочир хүйтэрч, өдөртөө 6-11 градус дулаан байна гэжээ. Мөн ихэнх нутгаар бороотой, уулархаг нутгаараа хур тунадастай байх нь. Баруун зүгийн нутгаар сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градусдулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр уулархаг газраар нойтон цас орох төлөвтэй гэжээ. Зүүн зүгийн нутгаар нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар  23-28 градус дулаан байх нь.

Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө  6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус,  өдөртөө 12-17 градус дулаан аж. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дун дүеэр нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.  Говийн нутгаар нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст  ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо орно гэж УЦУОШГ мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан