Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Нийслэл Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийслэл Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг  бууруулах “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийг НИТХ-ын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан. Хөтөлбөрийн дагуу нийслэлийн дүүргүүдийн хороог түшиглэн хороо тус бүр дээр хадгаламж, зээлийн хоршоодоор дамжуулах гэсэн хоёр замаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй Хадгаламж зээлийн хоршоог байгуулаад байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах зорилгоор Нийслэлийн бичил бизнесийг дэмжих сангийн дарга, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны тэргүүн Д.Хүрэлбаатар нар хамтын ажиллагааны санамж бичиг байууллаа. Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд МХКХҮХ-ны санаачилгаар нийслэлийн хороодод шинээр байгуулагдсаг хадгаламж зээлийн хоршоодыг дэмжих “Дэм дэмэндээ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан