Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Э.БАТ-ҮҮЛ ДАРГАА, “ЖАНЖИН ХОРООЛОЛ”-ЫГ ГАЦААСАН НӨХДӨД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг тойрсон маргаан тасрахгүй байна. Бүтээн байгуулалтын энэ ажилд оролцож буй зарим компаниуд их хэмжээний хохирол амсахад хүрчээ. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Жанжины цэцэрлэг” орчмын 16.8 га талбай дахь 240 гаруй айл өрхийн итгэлийг хүлээж, “Жанжин хороолол”-ын зураг төслөө хийсэн “Их хөгжлийн барилгажилт” корпорацийн ажил хоёр жил гацаж байна. Гацсан гол шалтаг, шалтгаан нь хотын удирдлагын хэдхэн хүний далд хуйвалдаантай холбоотой гэдгийг тэндэхийн оршин суугчид хэлж байгаа аж.

“Их хөгжлийн барилгажилт” корпораци тэндэхийн гэр хорооллын айлуудтай дахин төлөвлөлтийн ажил эхлэхээс өмнө ойлголцолд хүрч, бүх төрлийн үйлчилгээ төвлөрсөн орчин цагийн гоёмсог хотхон барьж байгуулахаар болсон байв. Газрын үнэлгээ, шинэ орон сууцны хийц загвар, нэг айлд оногдох сууцны ашигтай талбай, тэндээ зарим иргэд нь ажил орлоготой амьдрах боломж нөхцлийг хангах зэрэг олон талын тохиролцоо хийжээ. Өөрөөр хэлбэл, айл бүр санал нэгдэж, “Их хөгжлийн барилгажилт” корпорацийг дэмжин, өөрсдийн төлөөлөл болох “Жанжины бүлэг”-т нэгдэж, иргэд гарынхаа үсгийг зурж батлгаажуулсан байв. Удалгүй хотын захиргаанаас дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхэд “Их хөгжлийн барилгажилт” корпорациас хотын захиргаанд хандан зураг төслөө танилцуулж, “Жанжины бүлэг”, “Амгалан” иргэдийн бүлэг “Их хөгжлийн барилгажилт” корпорацтай хамтрах саналаа илэрхийлжээ.

Дэлгэрэнгүйг:
http://manaiklub.com/2015/09/07/%D1%8D-%D0%B1%D0%B0%D1%82-%D2%AF%D2%AF%D0%BB-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D0%B0-%D0%B6%D0%B0%D0%BD%D0%B6%D0%B8%D0%BD-%D1%85%D0%BE%D1%80%D0%BE%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BB-%D1%8B%D0%B3/
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан