Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
ОХУ өчигдөр олимпын гурван эрх авлаа

Монголын “топ” спортын төрлүүдийн нэг жүдо бөхийн ДАШТ өнгөрөгч долоо хоногт Казахстаны нийслэл Астанад зохион байгуулагдсан. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны насанд хүрэгчдийн ДАШТ АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болж байна. Энэ удаагийн тэмцээнд 120 гаруй орны 450 орчим тамирчин оролцож буй юм. ДАШТ-ий нээлт өчигдөр амжилттай болж, дэлхийн шилдгүүд “Рио-2016” олимпын наадмын эрхийн төлөө эхний сорилгодоо өрсөлдөж эхнээсээ эрхээ өвөртлөөд байна. Тодруулбал, 66 кг-ын жинд ХБНГУ-ын тамирчин Франк Штаблер алтан медаль хүртсэн бол БНСУ-ын тамирчин, дэлхийн аварга Хон Сю Рю мөнгөн медаль хүртсэн байна. Мөн энэ жинд ОХУ-ын тамирчин, Европын наадмын аварга Артем Сурков болон Сербийн тамирчин Давор Стефанек нар хүрэл медаль хүртжээ.
Харин 75 кг-ын жинд ОХУ-ын тамирчин, олимпын аварга Роман Власов алт, Данийн тамирчин Марк Мадсен мөнгө, Казахстаны тамирчин Досжан Картиков болон АНУ-ын тамирчин 3.Эндрю Бисек нар хүрэл медалийн эзэн боллоо. 98 кг-ын жинд барилдсан Армяны тамирчин, дэлхийн аварга Артур Алексанян алт, Ираны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Гасим Резаи мөнгө, ОХУ-ын тамирчин, Европын наадмын аварга Ислам Магомедов болон Украины тамирчин Дмитрий Тимченко нар тус тус хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Ийнхүү тэмцээний эхний өдөр ОХУ-ын гурван ч тамирчин олимпын эрхээ авлаа.

0 Сэтгэгдэл