Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Эрхээ хасуулсан 80 гаруй мянган жолоочийн эрхийг сэргээнэ
Энэ долоо хоногоос эхлэн эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн. 2015 оны 7 дугаар сарын 2-ноос өмнө захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэнийг Өршөөлийн хуульд хамруулж, эрхийг нь сэргээх юм.

Тиймээс Улаанбаатар хотын иргэд ЦЕГ-ын Лицензийн төвд, хөдөө орон нутгийнхан тухайн Цагдаагийн газрын байгууллагадаа хандаж эрхээ сэргээлэх аж. ЦЕГ-ын Лицензийн төв уртасгасан цагаар ажлын өдрүүдэд 08 цагаас 20 цаг хүртэл үйлчил байгаа болохоор эрхээ сэргээлгэх иргэд өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ очиж ЦЕГ-ын Лицензийн төвөөс лавлагаа авч, хүсэлт гаргах гэнэ. Хэрэв жолооны үнэмлэх байхгүй тохиолдолд 12 мянга 500 төгрөгийг “Төрийн сан”-гийн банкны  900012408 тоот дансанд тушааснаар шинээр үнэмлэх хэвлэнэ. Гэхдээ эхний удаад 3 сарын хүчинтэй тээврийн хэрэгсэл жолоодох түр зөвшөөрөл олгох гэнэ.

2014 онд Хууль зүйн сайдын A/158-р тушаал гарсан. Уг тушаалд “Захиргааны арга хэмжээ тооцуулсан этгээдийн жолооны үнэмлэхийг захиргааны зөрчлийн материалтай тусгаж, архивт хадгална” гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2014 оны 10 дугаар сарын 1-нээс энэ оны 7 дугаар сарын 2-н хүртэл эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх ЦЕГ-ын Лицензийн төвд байхгүй юм байна. Харин өнгөрөгч оны 10 дугаар сарын 1-нээс өмнөх жолооны үнэмлэх бол байгаа аж.

Одоогоор Лицензийн төвд 1 сая гаруй жолооч бүртгэлтэй. Улсын хэмжээнд жолооны эрхээ хасуулсан 80 гаруй мянган хүн байгаа аж. Үүнээс дийлэнх нь согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй гэнэ.
0 Сэтгэгдэл
Эрхээ сэргээлгэсэнээ тэмдэглэж дахиад уунаа. Тэгээд жолоогоо баринаа гоё юм аа сонгууль ойртсон оноо цуглуулаад л гоё юм аа хөгжлийн бэрхшээлтэй болон амиа алдах хүний тоо 80 мянгаар нэмэгдэнээ яана даа манай улс.
Хамгийн их уншсан