Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“УДЭТ-ын өдрүүд” өнөөдрөөс эхэлнэ
Монголын төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор УДЭТ-ын хамт олон “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт хийдэг уламжлалтай.

Өдгөө 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй аялан тоглолтоо энэ удаад Өвөрхангай, Баянхонгор аймагт хийхээр болсон билээ. Өнөөдрөөс эхлэх аялан тоглолт нь 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд орон нутгийн иргэддээ Н.Ганхуягийн “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг, Дарио Фо “Чөлөөт хос” орчин үеийн жүжиг,  С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг, К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг зэрэг бүхий л насны үзэгчдийн оюуны таашаалыг хүлээсэн бүтээлүүдээ хүргэхээр зэхжээ. Мөн аяллын туршид тухайн орон нутгаас төрөн гарсан уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэхээс гадна иргэдтэй уулзалт, ярилцлага хийх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан