Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Л.Гансүхийн ”шантааж”
Б.БИЛГҮҮН

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдож байгаа юм. Түүнийг шүүх хурал энэ сарын 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Л.Гансүх болоод түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын хүсэлтээр энэ сарын 10-ны өдрийг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гарсан юм. Мөн шүүгдэгч нарыг шүүх хурал болтол цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд дараагийн шүүх хурлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Эрүүгийн хэргийн танхимд явуулахаар болсон билээ.

Харин өчигдөр Л.Гансүх дээрх шийдвэрийг эсэргүүцэж, шүүх бүрэлдэхүүнд гомдол гаргаж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад захидал илгээлээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Л.Гансүх шүүх хурлыг шүүх танхимд, олон нийтэд нээлттэй хийхийг хүсч байна. Хэрвээ ингэхгүй бол шүүх хурал болох хүртэл өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байна” хэмээн мэдээлэл хийсэн юм.
Түүний шүүх хурлыг телевизээр шууд дамжуулах байсан ч 461 дүгээр ангийн Эрүүгийн хэргийн танхимд хэвлэлийнхэн нэвтрэх боломжгүй учраас нээлттэй явуулах хүртэл өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан