Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ч.Бат-Эрдэнэ: Хошин урлагийнхан гачигдалтай байгаа учир оролцох боломжгүй гэсэн
А.ЦАГААН
"Монголын соёл урлагийн ажилтны өдөр" өчигдөр тохиов.
Баярынхаа өдөр урлагийн байгууллагынхан, уран бүтээлчид гар бөмбөг тоглож, ширээний теннисээр өрсөлдөж, шатар нүүж, шагайн харваагаар онч мэргэнээ сорихоор болж. Спортын бага наадмын нээлтээ хийлээ.
Энэ удаагийн баярын өдрүүдийн хөтөлбөрийг СУИС боловсруулж зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээжээ. Ингээд тус сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнийг “Үгийн солио” буландаа урьж ярилцлаа.
-Юуны өмнө "Монголын соёл урлагийн ажилтны өдөр"-ийн мэнд хүргэе. Танай сургуульд хүндтэй үүрэг оногджээ?
-БСШУ-ы сайдын ажлын хэсэг байгуулах тушаал гарч энэ өдрүүдийг манай сургууль зохион байгуулахаар болсон юм. Дөрвөн төрлийн багц арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Спортын бага наадмаараа өнөөдөр /өчигдөр/ нээлтээ хийлээ. Уралдаж, түрүүлж байр эзлэх нь чухал биш юм. Хамгийн гол нь хамтдаа байж нэг нэгийгээ ойлгож мэдэрч бүтэн жилийнхээ ажлын эрч хүчийг авах зорилготой юм л даа. Мөн хүндэтгэлийн хурал зохион байгуулна. Энэ хурлаараа өчигдөр бид юу хийсэн юм, өнөөдөр ямар байгаа юм, маргааш хэн болох гээд байгаа юм гэдгээ тодорхойлно гэж ойлгож байгаа. Энэ үеэр төрийн байгууллагууд маань өөрсдийн хэрэгжүүлэх гэж байгаа бодлогыг хэлэлцэнэ. Энэ мэтээр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.
-Оролцож байгаа байгууллагуудын ажилтнуудыг харахад нэлээд залуужсан харагдаж байна?
-Мэдээж, үе үеээрээ л байдаг. Залуучууд ч нэлээд хүч түрэн орж ирсэн нь ойлгомжтой. Спортын арга хэмжээ болохоор залуучуудаа түлхүү оруулжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд манай ахмадууд хүрэлцэн ирэх байх гэж найдаж байна. Гэхдээ байгууллага хамт олон үнэхээр идэвхтэй оролцож байгаад талархах хэрэгтэй. Хувцаслалтаас нь эхлээд л анзаарагдаж байгаа болов уу. Соёл урлагийн ажилтны өдрийн зорилго бол “Хүн болгонд талархая” гэсэн уриатай байгаа. Биднийг үзэж сонирхдог, бүхий л хийж хэрэгжүүлдэг ажлыг маань ойлгодог хүмүүстээ талархаж байгаа хэрэг. Ерөнхийдөө бүх зүйлд талархаж байгаа юм байна гэж ойлгож болно.
-Арга хэмжээнд нийтдээ 26 байгууллага оролцож байгаа юм байна. Гэхдээ хошин урлагийнхнаас нэг ч хүн харагдахгүй байгаа нь хачирхалтай санагдлаа?
-Нийтдээ 47 байгууллагад арга хэмжээгээ танилцуулсан удирдамж явуулсан. Гэхдээ аравхан хүнтэй музей байна. Хүн цөөтэй учир баг бүрдүүлээд тусдаа орно гэдэг боломжгүй болчихож байгаа юм.
Харин хошин урлагийн студи, продакшнууд маань үдшийн арга хэмжээнд нэлээд анхаарал хандуулж байгаа. Бусад арга хэмжээнд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Яагаад гэвэл, хошин урлагийнханд маань гачигдал гарсан гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Бидний хүндэтгэж явдаг Алтансүх гэдэг гайхамшигтай жүжигчин маань бурханы оронд заларсан. Тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа нь үүнтэй холбоотой. Гэхдээ бүгд л сэтгэл зүрхээрээ дэмжиж оролцож байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
А.ЦАГААН"Монголын соёл урлагийн ажилтны өдөр" өчигдөр тохиов.

0 Сэтгэгдэл