ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа
Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов
Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” А/737 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгахыг дараахь байгууллагуудад даалгалаа. Үүнд:

“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Ус сувгийн удирдах газар”, “нийслэлийн Авто замын газар” болон бусад инженерийн хангамжийн байгууллагуудад
Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, автозамыг хальтиргаа гулгаагүй байлгахад шаардагдах, элс, давс, тусгай бодисыг хангалттай хэмжээгээр нөөцлөхийг дүүргийн Засаг дарга нар, “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” ОНӨААТҮГ-т
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан талаар хяналт шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт өгөх зорилго бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” зохион байгуулахыг нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах байнгын ажиллагаатай комисст
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нь иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын хүчин зүтгэлээр хийгдэх ажил тул нийслэлчүүдэд хандан өвлийн улирал эхлэхээс өмнө дор бүрнээ өөрсдөөсөө шалтгаалсан өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг дүүргүүдийн Засаг даргад
Өөрийн эзэмшил газраас гадна орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгов.

0 Сэтгэгдэл