Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Л.Гансүхийн шүүх хурал 10.00 цагаас эхэлнэ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 10.00 цагаас болно.

Шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд асан, УИХ-ын гишүүн М.Сономпил нар гэрчээр оролцох юм. Шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон. Тиймээс энэ удаа хойшлохгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Л.Гансүх ч шүүх хуралтай холбогдуулан “Шүүх хурлыг дахин дахин хойшлуулаад баймааргүй байна. Шүүх хурлаа хийдэг цагт нь хийдэг байранд нь олон нийтэд нээлттэйгээр явуулаад өгөөч. Гол гэрч болох н.Ичинхорлоо, н.Отгонбаяр нарыг шүүх хуралд ирүүлээд өгөөч” гэх утга бүхий хүсэлт гаргаад байгаа билээ.  

Мөн эх сурвалжийн мэдээлснээр Л.Гансүх шүүх хуралд өөрийг нь хэрэгт унагасан хэргийн захиалагчийг зарлахаар болсон гэнэ. Тэрбээр хэрэгт холбогдсон цагаасаа АТГ өөрт нь зохиомлоор хэрэг үүсгэсэн хэмээн мэдээлж байсан. Харин АТГ-аас Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэж мэдэгдсэн билээ. Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган шүүнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан