Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Орхон аймагт гарсан аймшигт аллагын эзэн баригджээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт таван хүн халдлагад өртөж, хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэмт хэргийг 1988 онд төрсөн Булган аймгийн Хангал сумын харьяат Э гэгч үйлдсэн байна. Э нь хэргийг үйлдээд Эрдэнэт хотоос 80 орчим км газар холдон орогнож байсныг аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан баривчилжээ. Одоогоор саатуулан шалгаж байгаа аж.

Гэмт этгээд нь 81 настай эмэгтэй болон 9 настай Э нарыг зэвсгийн чанартай зүйлээр амь насыг нь хохироосон. Мөн таван настай 2 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 настай эмэгтэй Х гэгч нь тархиндаа хүнд гэмтэл авсаны улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд ороод байгаа аж.

Мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлэхэд гэмт этгээд нь хоорондын таарамжгүй харьцаанаас гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоод байна. Э нь эмнэлэгт хүргэгдээд буй 25 настай Х гэх эмэгтэйтэй дотно харьцаатай байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан