Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлыг зохион байгуулах тухай” А/727 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан зураг төслийг боловсруулахад шаардлагатай 1 тэрбум 42 сая төгрөгийн 528 сая 800 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан Авто худалдааны цогцолборын авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, 513 сая 200 мянган төгрөгийг Авто худалдааны цогцолборын зогсоолын борлуулалтын орлогоос санхүүжүүлэхийг "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-т тус тус даалгав.
Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 32 ДУГААР ХОРООНЫ
НУТАГ ДЭВСГЭР ДЭХ АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРЫН
ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСЛИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ
 
/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг

Төсвөөс
2015 онд санхүүжих дүн

Авто зогсоолын борлуулалтын орлогоос санхүүжих дүн

1

Авто худалдааны цогцолборын дуудлага худалдааны 12 байршлын эскиз зураг

2015

77,4

39,3

38,1

2

Авто худалдааны цогцолборын дулаан хангамжийн зураг төсөл

2015

375,4

190,5

184,9

3

Авто худалдааны цогцолборын ус хангамж, ариутгах татуургын зураг төсөл

2015

222,3

112,8

109,5

4

Авто худалдааны цогцолборын цахилгаан хангамжийн зураг төсөл

2015

234,1

118,8

115,3

5

Авто худалдааны цогцолборын  холбоо хангамжийн зураг төсөл

2015

40,0

20,3

19,7

6

Геодезийн зураглал

2015

5,9

3,0

2,9

7

Геологийн дүгнэлт

2015

29,0

14,7

14,3

8

Ногоон байгууламж, нуур, явган талбайн тохижилтын зураг төсөл

2015

57,9

29,4

28,5

 

ДҮН

 

1042,0

528,8

513,2

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан