Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна
Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн 22 дахь жилдээ эхэллээ
А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна
Аялал жуулчлалын салбарын 7 хоног эхэллээ
"Эхийн алдар" одонгийн мөнгийг хоёрдугаар сарын сарын 11-нд олгоно
Ж.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусаар хөнгөлөлттэй зорчих карт олгож байна
Түүхч: Гитлерийн арми хар тамхин дээр тогтож байсан

Дэлхийн хоёрдугаар дайны фронтод Гитлерийн арми эхлээд ялалт байгуулж байсны нууцыг Германы түүхч Норман Олер ердөө мансууруулах бодис хэрэглэж байсантай холбоотой гэсэн таамаг дэвшүүлж байна. Фашистууд Польш, Францыг эзлэхдээ германы цэргүүд хүчтэй үйлчилгээтэй мансууруулах бодис хэрэглэж байсан нь амжилтад нь нөлөөлсөн гэж тэр үзэж байна.
Тэрээр өөрийн “Бүрэн таашаал” гэсэн бүтээлдээ гуравдугаар рейхийн цэргүүд допинг хэрэглэдэггүй байсан бол ийм ялалт байгуулж чадахгүй байсан гэдгээ АНУ, Герман дахь цэргийн архивыг олон жил судалсны үндсэн дээр гаргаж тавьжээ. Цэргүүдэд байлдааны үед кокаин, морфи, опий агуулсан шоколад, цай өгдөг байсан нь тэдний байлдах урам зоригийг нь сэргээдэг байсан гэжээ. Мөн метамфетамины төрлийн первитин бүхий бэлдмэлийг давшилтын өмнө өгдөг байсан нь айж эмээхгүй, ядрахгүй тулалдахад нөлөөлж байсан гэжээ.

Гэхдээ цэргүүд мансууруулах бодис өгч байсныг мэдэхгүй байсан гэж Норман Олер үзэж байна. “Тэд юу агуулсныг нь мэдэхгүй, тэртэй тэргүй кофе ууж л байсан шүү дээ” гэж түүхч бичсэн байна. Судлаачийн бичсэнээр бол герман 1939 онд Польшийг эзэлсний дараа бараг 39 сая ийм бэлдмэл захиалж Франц руу илгээх цэргүүддээ өгсөн гэнэ.
Первитин нь манай гариг дээрх хамгийн хүчтэй хар тамхины нэг. Энэ нь тархи мэдрэлийн тогтолцоонд хүчтэй нөлөөлж хүний эрч хүчийг сэргээдэг бодис гэнэ.

0 Сэтгэгдэл
dino
oros site deerees dunguj turuuhen unshsan yumsan.
2015.09.15