Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Л.Гансүхийн шүүх хурал завсарлалаа
Б.БИЛГҮҮН

Шинэчлэлийн Засгийн газрын үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө зувчуулсан байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд шүүгдэгчээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, “MGL-SB” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар орцлоо.

Мөн гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” компанийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нарын найман хүн оролцов. Гэвч, шүүх хурлын эхэнд шүүгдэгч нарын өмгөөлөгч дахин хоёр хүнийг гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзээд, шүүх хурлыг хойшлуулах санал гаргасан юм. Ингээд шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн.

Гэвч, Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Шүүх бүрэлдэхүүнийг томилох Ерөнхий шүүгчийн захирамж хавтаст хэрэгт авагдаагүй” гэж үзээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар дахин шүүх хурал завсарлав. Ингээд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөд тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарын гаргасан захирамжийг танилцуулснаар шүүх хурал дахин үргэлжилсэн юм.

Ингээд өглөө 10:00 цагт эхэлсэн шүүх хурал оройн 18:00 цаг хүртэл үргэлжилж, завсарлага авснаар Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжлэхээр боллоо.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан