Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
“Архи, тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ
Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутан, сурагчдад архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах, түүнээс  урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Архи тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ.

Аяны хугацаанд их, дээд сургууль, коллежийн оюутнуудад сургалт, сурталчилгаа явуулах “Архи тамхигүй ирээдүй - бидний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Архи, тамхи, мансууруулах бодис түүний хор хөнөөл” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж  дүгнэх юм. Шалгарсан зураг, шилдэг илтгэлийг олон нийтэд сурталчилж, “Архи, тамхигүй ирээдүй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан