Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Иргэдийн 70 бүлэг байгуулагдаж үүсмэл хог хаягдлыг багасгалаа

Хог хаягдлын менежментийн ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хурлаар хог тээвэрлэгч байгууллагуудтай иргэдийн бүлэг, олон нийтийн байцаагч нар хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар ярилцсан. Нийслэлийн хэмжээнд 487 иргэн хамрагдсан 70 иргэдийн бүлэг байгуулагдаж хог хаягдлыг багасгахад хог тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.

Хурлын үеэр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагынхан “Хог ачилт тээвэрлэлтэд жолооч ачигч нараас гадна иргэдийн бүлгийн гишүүд анхаарч түүвэр цэвэрлэгээ хийж байгаа нь хог хаягдлыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэж байна” гэдгийг онцолсон.

Цаашид хог их цугладаг газруудад хогийн савбайршуулж техник ажиллагаагаар хогийг нь машинд ачдаг болох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдээс үүсмэл хогийн цэгийн судалгааг нэгтгэн авч байгаа. Ирэх сараас мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтран олон нийтийн байцаагчдыг чадваржуулах нэгдсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан