Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
“Хотын ногоон хөгжил” форумаар бүс нутгийн хотууд илтгэл тавина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачлагаар өнгөрсөн наймдугаар сард Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр зохион байгуулсан. Уулзалтад Бүс нутгийн улс, хотуудын удирдлага Улаанбаатар хотод цугларан чуулсан юм. Тодорхой асуудлаар бүс нутгийн хотууд харилцан санал солилцож хамтран ажиллахаар тогтсон билээ.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн ЗДТГ-аас Зүүн хойд Азийн бүс нутгийн хотын дарга нарын хүрээнд “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг энэ есдүгээр сарын 21, 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Тус уулзалтад Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бүс нутгийн улс, хотуудын дарга, орлогч, холбогдох мэргэжилтнүүд, Олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Хоёр өдөр үргэлжлэх форум уулзалтаар ногоон хөгжлийн сэдвээр хэлэлцэж, 20 гаруй илтгэл тавигдана.
Форумаар бүс нутгийн хотууд ногоон хөгжлийн бодлогын талаар туршлага солилцож, хамтарсан илгээлт гарган ирэх арван хоёрдугаар сард Парис хотод  болох НҮБ-ын чуулганд өргөн барина.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан