Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Энх тайвны хонх цохих ёслол үйлдэв
Монгол дахь шашны төлөөллүүд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл хамтран өнөөдөр Олон улсын энх тайвны өдрийг Дашчойлон хийдийн энх тайвны хонхны дэргэд тэмдэглэн өнгөрүүллээ.

НҮБ-аас жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон зарласан. Эл өдрийг манай улс жил уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Өнөөдрийн арга хэмжээнд Монгол дахь шашны төлөөллүүд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, төр засгийн зүтгэлтнүүд, сүсэгтэн олон хүрэлцэн ирж оролцсон юм.

Тус арга хэмжээний эхэнд НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай  Биата Транкман  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүний илгээлтийг уншин танилцуулав. Уг илгээлтэд, “Би дайтаж байгаа бүх талуудыг зэвсгээ хаяад галаа зогсоохыг уриалж байна. Алан хядлагаа зогсоож, энх тайван, амар амгаланг бий болгох орон зайг бий болгооч ээ гэж би тэдэнд хэлэх байна. Хэдийгээр мөрөөдөл санагдавч хаа сайгүй хүн болгоны зүрх сэтгэлд тайван амгалан байх хүсэл мөрөөдөл цохилж байдаг. Манай өнөөдрийн залуучуудаас өөр энэхүү мөрөөдлийг бодит болгож чадах хүмүүс байхгүй. Тэдгээр залуучууд энэхүү асуудлыг хамгийн сайнаар ойлгож, мэдэрсэн тийм л үеийнхэн билээ. Дэлхийн залуу энхийг сахиулагчдыг үнэлж барамгүй хувь нэмэр оруулахад нь тусалж, тэдэнд томоохон хөрөнгө оруулалт хийхийг би бүх Засгийн газрын эрх баригчдаас хүсч байна” хэмээн дурдсан байна.

Үүний дараагаар манай улс дахь шашны төлөөллүүд үүсэл гарлынхаа он дарааллын дагуу энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин, зул мандаан энхтайвны хонхыг цохих ёслолыг үйлдлээ. Мөн Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл, нийслэлийн ИТХ-ыг төлөөлж ирсэн төр засгийн төлөөллүүд үг хэлэв. Эл өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн Нью-Йорк дахь НҮБ-ын төв байран дахь энх тайвны хонхыг мөн цохих аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан