Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
Нийслэлийн зарим дүүрэгт авто зам шинээр барина
Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээг гэр хороололд хүргэх, шинээр суурьшиж буй гэр хорооллыг хотын төвтэй холбох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ онд дараахь дөрвөн байршилд авто зам шинээр барихаар төлөвлөжээ. Үүнд:
-Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто зам
-Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талаар явсан замыг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох
-Сонгинохайрхан дүүрэг, II хорооны нутагт 0.89 км авто зам
-Баянзүрх дүүрэг, Нарны замыг “Өгөөмөр” авто худалдааны төвийн зүүн талаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийн арын гэр хорооллын дахин төлөвлөлтийн авто замтай тус тус холбоно.
Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хойд талын гүүрнээс хойш чиглэсэн замын төгсгөлөөс 23 дугаар хороо руу өгсөн “Хангай” захын урдуур шинээр баригдсан авто замтай холбосон 0.89 км авто замыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар” нэгтгэл барьж, 2015 оны аравдугаар сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Тус дүүргийн 23 дугаар хорооны нийтийн тээвэр үйлчилдэг авто зам руу иргэд 1.0-2.0 км хүртэл шороон замаар явдаг бөгөөд бороо орох үед хүн болон машин зорчиход хүндрэлтэй байдаг байна.
Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээг гэр хороололд хүргэх, шинээр суурьшиж буй гэр хорооллыг хотын төвтэй холбох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ онд дараахь дөрвөн байршилд авто зам шинээр барихаар төлөвлөжээ. Үүнд:-Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто зам

0 Сэтгэгдэл