Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Хувилай хааны цэнгэлийн ордон” симфони найраглалыг Монгол улсад анх удаа эгшиглүүлнэ
Эсгий туургатны хувцасны фестиваль энэ сарын 23-нд буюу маргааш СТӨ-нд болно. Тус фестивалийг БСШУЯ, Дэлхийн монгол туургатны хувцасны холбоо, Монгол Костюмс төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Дэлхийн эсгий туургатны үндэсний хувцасны соёл, түүний хөгжил, түгээн дэлгэрүүлэлтийг олон нийтэд таниулах, олон улсын хувцас, соёл судлаачид өөрийн туршлагыг солилцох, цаашид хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх хөрсийг бүрдүүлэх зорилготой аж. Эсгий туургатны фестивальд Монголоос Урлах эрдэм загварын товчоо уран сэтгэмжийн 20 иод хувцас, Монгол костюмс монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан 40 өөд түүхэн хувцас, ӨМӨЗО, Буриад, Тува, Якут, Кыргизстан, Башкирстан, Туркменстан, ОХУ-ын Эрхүү муж, Санкт Питербург зэрэг эсгий туургатан орнууд 60 гаруй хувцас оролцох юм байна.

Дашрамд сонирхуулахад, Фестивалийг нээж АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Charles T. Griffes-ийн “Хувилай хааны цэнгэлийн ордон” симфони найраглалыг Монгол улсад анх удаа эгшиглүүлэх юм байна. Тус бүтээлд Хубилай хааны ордоны дотоод байдлыг хөгжмийн хэллэг, өгүүлэмж, зохирол, дуурьсал, хэм хэмнэл, хөг тогтолцоогоор мэргэжлийн өндөр түвшинд гаргаж харуулжээ. Мөн СУИС-ийн ХУС-ийн профессорын баг, Эгшиглэн манлай хөгжмийн үйлдвэртэй хамтран Монгол хаадын ордоны 7, 9, 11 чавхдаст ятгыг сэргээж сургалт, судалгаа, уран бүтээлийн эргэлтэд оруулж Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын “Намираа бороо-Хун-Хайр” хааны ордоны ятгын гурвал эгшиглэх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан