Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Т.Дэлгэрмөрөн: Би айж байна
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэр бүлийн хүн удаан хугацаанд хорт хавдартай тэмцэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 26-нд буюу ирэх бямба гарагт “Номин талст” хамтлаг Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрт хандив цуглуулахаар тоглолт хийх гэж байна.

Энэ тухай дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлж, эхнэрт нь туслахыг сонсогч, фэнүүдээс аминчлан хүсчээ. Тэрээр “Сайн байна уу найзуудаа, “Номин талст”-ынхан энэ хагас сайн өдөр тохиох нэгэн сайн үйлсийн аянд та бүхнийг урилах гэсэн юм. Бид ойрд тоглолт хийгээгүйдээ ч биш, ер нь дуунд дуртай, хөгжимд хайртай, тэр дундаа манай хамтлагийг сонсдог жинхэнэ фэнүүдтэйгээ нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхийг хүссэн юм. Үүний шалтгаан нь миний эхнэр. Бид хоёрын босгосон эгэл амьдрал, хайр дурлал Монголын мянган мянган хосуудынхтай яг адилхан. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Эхнэр маань хорт хавдартай тэмцсээр удлаа. Гэтэл хайлган сэтгэлгүй, хэлж ярихаа тунгаадаггүй зарим нэгэн зүрхэнд чулуу зоосоор удлаа, би айж байна. Хавар зуны улирлыг ч анзааралгүй хайрынхаа амь насны төлөө зүтгэсээр, тэмцсээр өнөөдөртэй золголоо. Ханийн минь охин бид хоёрыг гэсэн сэтгэл аугаа юм. Энэ л сэтгэлээрээ өдий хүртэл бидэнтэй хамт байгаа хайртыг минь аврахад та бүхний дэмжлэг хэрэгтэй байна.

Харамсалтай нь, итгэл найдвар минь суларч эхнэр минь, хайр минь гарыг минь атгахаа больчих гээд байна. Түүнгүй ертөнц охин бид хоёрт хэрэггүй. Ийм л учраас “Номин талст” хамтлаг гэнэт тоглохоор шийдсэн юм. Ойрд уулзаагүй, олны танил эрхмүүд ирж ая дуугаа өргөх учир та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна. Тансаг ширээ, амтат хоол, тайван орчин, тасархай тоглолт гээд энэ бүхнийг та бүхэндээ зориулан бэлдэж байна. Ямар ч ажилд зардал мөнгө шаарддаг болохоор бид бүгдийг тооцож үзсэний эцэст тасалбарын үнийг 150 мянган төгрөг байхаар тогтлоо. Энэ тасалбар ердөө 300 ширхэг байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан