Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Ирэх даваа гарагаас “Байгаль хамгаалах намрын аян” нээлтээ хийнэ
Ирэх даваа гарагт “Байгаль хамгаалах намрын аян” нээлтээ хийнэ гэж БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл өнөөдөр тус яаманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.
Тус аяныг “Байгаль хамгаалал-Орон нутагт” сэдвээр зохион байгуулахаар тогтжээ. Өмнө нь салбарын мэргэжилтнүүдийг нийслэлд авчирч хурал зөвлөгөөн хийх байдлаар аяныг зохион байгуулдаг байсан бол энэ жилийн голлох ажлуудаа орон нутаг руу чиглүүлж байгаагаараа онцлог аж.
Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл аяны хүрээнд хийх ажлынхаа талаар, “Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах сургалт уулзалт зохион байгуулна. Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага, тэдгээрээс баталсан эрх зүйн актыг хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг шалгана. Мөн аймгуудын Засаг дарга нартай байгуулсан энэ оны гэрээний биелэлтийг хянана. Түүнчлэн байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Үүний зэрэгцээ 1 сая мод хөтөлбөр ямар түвшинд хэрэгжиж буйг үзэж судлах зэрэг ажлыг төлөвлөөд байна” хэмээн ярьсан юм.
Энэ үеэр тус яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм Орхон голын бохирдлын асуудлыг шалгаж байгаа гэдгээ хэллээ. Учир нь өчигдөр Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хууль зүйн яамны дарга нарт Орхон голын бохирдсон усны дээжийг гардуулсан бөгөөд ажлын хэсгийнхэн газар дээр ажиллаж байгаа аж.
Үүний дараагаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж буй “Их тэнгэрийн амны 7,4 га газрыг хууль бусаар зарсан” гэх мэдээлэлд хариу тайлбар хийв. Тэрбээр, “АСЕМ-ын уулзалтын хүрээнд хурлын танхим барихаар болж, Засгийн газрын тогтоол гарсан. Түүнээс хэн нэгэн этгээд дур мэдэн зарж олгосон зүйлгүй” гэсэн бөгөөд асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандана гэж мэдэгдэв.
Ирэх даваа гарагт “Байгаль хамгаалах намрын аян” нээлтээ хийнэ гэж БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл өнөөдөр тус яаманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.Тус аяныг “Байгаль хамгаалал-Орон нутагт” сэдвээр зохион байгуулахаар тогтжээ. Өмнө нь салбарын мэргэжилтнүүдийг нийслэлд авчирч хурал зөвлөгөөн хийх байдлаар аяныг зохион байгуулдаг байсан бол энэ жилийн голлох ажлуудаа орон нутаг руу чиглүүлж байгаагаараа онцлог аж.

0 Сэтгэгдэл