Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
Налайх дүүргийн Городок тосгонд “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо
Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо. “Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих”төсөл нь нийслэлийн ИТХ-ын 2011 оны 8/74 дүгээр тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д батлагдан хэрэгжсэн юм. Уг төсөл нь тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн бохир усыг цэвэрлэж, Улаанбаатар хотын ундны эх үүсвэр болох Туул голыг бохирдуулахаас сэргийлж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, цаашид 2030 хүртэлх ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ суурьшлын бүс бий болох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Шинэ цэвэрлэх байгууламжийг Налайх дүүргийн Городок тосгоны хуучин цэвэрлэх байгууламж байсан талбайд “Набсан” ХХК нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамжаар олгогдсон 8 га газарт барьжээ.
Өнөөдрийн байдлаар тус компани нь өөрийн хөрөнгөөр, гэрээнд заасан хугацаанд цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэн барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2015/441 дугаар актаар байнгын ашиглалтад оруулж, туршилт тохируулга, боловсон хүчин сургах ажлуудыг гүйцэтгэж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо. “Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих”төсөл нь нийслэлийн ИТХ-ын 2011 оны 8/74 дүгээр тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д батлагдан хэрэгжсэн юм. Уг төсөл нь тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн бохир усыг цэвэрлэж, Улаанбаатар хотын ундны эх үүсвэр болох Туул голыг бохирдуулахаас сэргийлж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, цаашид 2030 хүртэлх ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ суурьшлын бүс бий болох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Шинэ цэвэрлэх байгууламжийг Налайх дүүргийн Городок тосгоны хуучин цэвэрлэх байгууламж байсан талбайд “Набсан” ХХК нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамжаар олгогдсон 8 га газарт барьжээ.Өнөөдрийн байдлаар тус компани нь өөрийн хөрөнгөөр, гэрээнд заасан хугацаанд цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэн барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2015/441 дугаар актаар байнгын ашиглалтад оруулж, туршилт тохируулга, боловсон хүчин сургах ажлуудыг гүйцэтгэж байна.
0 Сэтгэгдэл
























