ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа
Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов
Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Чэжү хот Улаанбаатартай хүнсний чиглэлээр хамтран ажиллана

Солонгосын Чэжү хотын Үндэсний үйлдвэрлэл хариуцсан захирал Park Seong-Yeun, Халла их сургуулийн доктор Young-Ju нар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Уулзалтаар хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр Чэжү хотын захиргаатай хамтарч ажиллах талаар санал солилцов. Чэжү хотын төлөөлөгчдийн зүгээс уламжлалт хоол хүнсний чиглэлд харилцан туршлага солилцон нэгдсэн сургалт зохион байгуулж, хүнсний үйлдвэрлэлийн техник технологийн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан юм. Уг саналыг Улаанбаатар хотын захиргаанаас дэмжих боломжтойг дуулгасан. Мөн хүнс, худалдааүйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр ажилладаг байгууллагуудыг чадваржуулахад анхаарч, хүнсний аюулгүй байдал, зөв хэрэглээг хэвшүүлэх талд хамтран ажиллах боломжтойг хэллээ.

0 Сэтгэгдэл