Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Хуурамч диплом ашиглаж магистр болсон байжээ

АТГ-аас шалгалт хийж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төрийн өмчит “Дамбо” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхтуяа нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг 2000-2004 онд цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр суралцаж төгсөөгүй болохыг тогтоожээ.  

Түүнчлэн Ж.Мөнхтуяа нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн хуурамч дипломыг ашиглан Дархан дээд сургуулийг төгсч “Боловсрол судлалын магистр” зэргийн диплом авсан нь Дээд боловсролын тухай хуулийг зөрчсөн явдал юм. Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байхад Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түүнд захиргааны шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг мөн зөрчжээ.

Иймд Ж.Мөнхтуяагийн гаргасан зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад албан бичиг хүргүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан