Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна
МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Б.Сэргэлэн: Энэ зөвхөн Э.Амартүвшингийн шагнал биш
БНХАУ-д алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын уралдаанд УДБЭТ-ын гоцлооч, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож тэргүүн байрт шалгарсан байгаа. Энэ талаар УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Та энэ уралдааны эцсийн шалгаруулалтыг өөрийн биеэр үзээд ирсэн хүн. Тэгэхээр сонирхуулж хэлэх зүйл олон байгаа болов уу?
-Юуны өмнө олон улсын хэмжээний маш том уралдаан байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Найм дахь жилдээ зохион байгуулагдсан нь энэ. Манай улсаас анх удаа Э.Амартүвшин маань эрх авч оролцоод түрүүллээ. Энэ бол зөвхөн Амартүвшингийн шагнал биш. Манай дуучдыг үнэлсэн шагнал гэж ойлгож болно.
-Таныг очиход Э.Амартүвшин ямархуу байдалтай байсан бэ. Их сандарч байсан байх даа?
-Мэдээж тийм том уралдаанд орж байгаа юм чинь сандарна шүү дээ. Гэхдээ манай Амраа илүү дутуу зүйлд цаг заваа зориулдаггүй. Дотогшоо хүмүүс байдаг даа. Сандарсан ч ил гаргадаггүй, тийм л хүн. Уралдаанд орох болсноо мэдсэн цагаасаа л зав гарвал бэлтгэлээ хийж байсан. Бэлтгэл сайтай оролцсон. Өөртөө ч итгэлтэй байсан.
-Э.Амартүвшинг шагналаа гардах мөчид танд юу бодогдож байсан бэ?
-Эхлээд дуугаа дуулахад нь Амраатай хамт явсан түүний найз бүсгүй дуучин Туяа бид хоёр Монголоор “Сайн дууллаа” гээд л баярлаад хоорондоо ярилцаж байсан чинь хажууд суусан гадаад хүмүүс муухай хараад байсан. Харин Амрааг шагналаа авахад тэр хүмүүс бид хоёрт баяр хүргэсэн.
-Ингэхэд та шилдэг 10-ын гала тоглолтыг үзэх эрхийг хаанаас авсан юм бэ. Тасалбар нь байсан хэрэг үү?
-Бид Амрааг шилдэг 10-т үлдэнгүүт нь л шууд тоглолтыг нь явж үзье гэж бодоод тасалбарыг нь олох гэсэн боловч аль хэдийнэ зарагдаад дууссан байсан.
Тэгээд шууд л Хятадын Элчин сайдын яаманд хандсан л даа. Хятадын Элчин энэ бүхнийг маш сайн ойлгож дэмжээд хэдхэн цагийн дотор хоёр тасалбар олж өгсөн. Тэгээд л очиж үзсэн дээ.
-Энэхүү уралдаан маань Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэхэд болсноороо бас онцлог байлаа. Тасалбарын үнийг нь сонирхож болох уу?
-“Шувууны үүр” цогцолбор сүүлийн үед дэлхий дахинд моданд орж байгаа театруудын нэг. Дөрвөн давхар энэ театрт сул суудал үлдээгүй байсан. Үзэгчдийн хувьд Хятадаас өөр олон орны хүмүүс харагдаж байсан. Тасалбарын үнийн хувьд 180-850 юанийн үнэтэй байсан л даа. Би 600 юанийн үнэтэй суудалд сууж үзсэн. Танай сониноор дамжуулан энэ тоглолтыг үзэх боломж олгосон хүмүүст баярлалаа гэдгээ хэлмээр байна.
-Энэхүү уралдааны байр бүрт хоёр дуучин шалгаруулдгаараа бас онцлог байгаа. Бусад байрт ямар орны дуучид шалгарсан бэ?
-Эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр зохион байгуулагдсан юм билээ. Эрэгтэйчүүдийн хоёрдугаар байрыг Хятадын баритон, Америкийн тенор хоёр авсан. Нэгдүгээр байрт хамгийн эхлээд Амрааг маань дуудсан.
Харин дараа нь Америкийн контор тенор гэж хэлдэг эмэгтэй хүний хоолойгоор дуулдаг эрэгтэй шалгарсан байгаа.
БНХАУ-д алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын уралдаанд УДБЭТ-ын гоцлооч, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож тэргүүн байрт шалгарсан байгаа. Энэ талаар УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.-Та энэ уралдааны эцсийн шалгаруулалтыг өөрийн биеэр үзээд ирсэн хүн. Тэгэхээр сонирхуулж хэлэх зүйл олон байгаа болов уу?

0 Сэтгэгдэл