Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Какурюү М.Ананд 2 дахь түрүүгээ авлаа
Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башё Токио хотын “Кокугикан” ордонд 15 өдөр үргэлжилж 71 дэх Их аварга Какурюү М.Ананд түрүүлж Японы эзэн хааны нэрэмжит цомыг 2 дахь удаагаа хүртлээ.
Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаанд шинэхэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй Какурюү адилхан 12 даваатайгаар барилдаж Тэрүнофүжид унаснаар нэмэлт барилдаан хийхээр болж энэ башёг улам сонирхолтой болгов. Их аварга М.Ананд нэмэлт барилдаанд маш тайван, өөртэй итгэлтэйгээр барилдаж озэки Г.Ган-Эрдэнийг давж Их аварга гэдгээ батлан харуулж чадлаа. Монголын шинэ үеийн хүчтэний нэг Ичиножёо А.Ичинноров энэ удаагийн башёг 9 даваатай өндөрлүүллээ.
Есдүгээр сарын Аки башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар гэмтлийн улмаас өнжсөн юм.
Дашрамд дуулгахад, Макүүшитагийн зүүний 11-ээс хүч үзсэн "Коконой" дэвжээний сүмоч Монгол Улсын арслан Б.Ганбаатарын хүү Чиёошима Мөнхсайхан түрүүлж ирэх башёд секитори цолонд хүрэх магадлал өндөр байна. Тэрбээр найман бөхийн дундаас ялагчаар тодорсон юм.
Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башё Токио хотын “Кокугикан” ордонд 15 өдөр үргэлжилж 71 дэх Их аварга Какурюү М.Ананд түрүүлж Японы эзэн хааны нэрэмжит цомыг 2 дахь удаагаа хүртлээ.Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаанд шинэхэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй Какурюү адилхан 12 даваатайгаар барилдаж Тэрүнофүжид унаснаар нэмэлт барилдаан хийхээр болж энэ башёг улам сонирхолтой болгов. Их аварга М.Ананд нэмэлт барилдаанд маш тайван, өөртэй итгэлтэйгээр барилдаж озэки Г.Ган-Эрдэнийг давж Их аварга гэдгээ батлан харуулж чадлаа. Монголын шинэ үеийн хүчтэний нэг Ичиножёо А.Ичинноров энэ удаагийн башёг 9 даваатай өндөрлүүллээ.
Есдүгээр сарын Аки башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар гэмтлийн улмаас өнжсөн юм.
Дашрамд дуулгахад, Макүүшитагийн зүүний 11-ээс хүч үзсэн "Коконой" дэвжээний сүмоч Монгол Улсын арслан Б.Ганбаатарын хүү Чиёошима Мөнхсайхан түрүүлж ирэх башёд секитори цолонд хүрэх магадлал өндөр байна. Тэрбээр найман бөхийн дундаас ялагчаар тодорсон юм.
0 Сэтгэгдэл




















