Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Улсын байцаагчийн дүгнэлтийг НИТХ-д хүргүүлэхээр болжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт”, “Техник импорт”, “Цахлай”, “Буян хурах”, “Сутай Буянт” гэсэн автомашин, түүний дагалдах хэрэгсэл худалдаалах худалдааны төвүүдийг Сонгино-Хайрхан дүүрэгт нүүлгэх шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар тогтоолоор баталсан. Тогтоолд ”Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулж дээрх худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар ажиллуулахаар төлөвлөж  2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглохоор шийдвэрлэсэн.
Тиймээс задгай талбайд автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Захуудын үйл ажиллагааг дэмжих зөвлөл” Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, гомдлын дагуу шийдвэрийг хянан шалгаж, үр дүнгээ өнөөдөр тайлагналаа.

Нийслэлийн зүгээс тавьсан автозамын ачааллыг бууруулах, агаарын болон хөрсний бохирдол үүссэн, стандартын шаардлага хангаагүй гэх шалтгаануудыг ШӨХТГ-аас мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдоогүй, үндэслэлгүй, аж ахуй эрхлэхийг хязгаарласан, хориглосон шийдвэр болсон, Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандарт зөрчсөн болохыг тогтоогоогүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Мөн НИТХ-ын уг шийдвэр нь Өрсөлдөөний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна гэж үзэж Улсын байцаагчийн дүгнэлтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхээр болжээ.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан