БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Үл хөдлөх хөрөнгийн салбарын том компаниуд нэгдэж ажиллана
Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь анхдагчдын санаачилгаар үндэсний томоохон компаниуд нэгдэж дотооддоо төдийгүй, гадаадад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд гарцын стратегийг бий болгох хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулж, түүнийг мэргэжлийн удирдлагаар хангах зорилготой “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” - Mongolian Development Partnership (MDP) компанийг үүсгэн байгууллаа.

Нэр хүнд бүхий, сайн засаглалыг хэрэгжүүлж чадсан үндэсний Групп компаниуд болох “Цаст” групп, “Заг” групп, “Орчлон” групп, “Гандирс”, “Грийн ресурс констракшн” нь Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт нийт 623,979 Мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьж, ашиглалтанд оруулсан арвин туршлагатай бөгөөд тэдний дотор 1990 оны шилжилтийн цаг үеэс хойш тасралтгүй 25 жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн, Монгол улсын шинэ цагийн бүтээн байгуулалтад оролцож буй компаниуд багтаж байна.
“Хамтарсан компанийг үүсгэн байгуулснаар бид үл хөдлөх хөрөнгийн салбарт төсөл хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, удирдлагаар хангах чиглэлд хуримтлуулсан олон жилийн туршлагаа нэгтгэж, Монголдоо томоохон бүтээн босголтыг хэрэгжүүлэх төдийгүй гадаад зах зээлд “Сервис экспортлох” боломжийг эрэлхийлж эхлээд байгаа ба энэ нь Монголын барилгын салбарын хөгжилд шаардлагатай, одоо цагт зайлшгүй хийгдэх ёстой алхам гэдэгт итгэлтэй байна. Энэ салбарт бид чадвартай боловсон хүчинг бэлтгэж, орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, ISO болон FIDIC-ийн хүрээнд олон улсын стандартад тэнцсэн барилга барих хангалттай туршлага хуримтлуулсан”-ыг онцолж MDP компанийн ТУЗ-ийн удирдлагууд энэхүү түүхэн чухал мэдэгдлийг гаргаж байна.
Хамтын түншлэлд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч бусад компаниуд, тухайлбал “ЧММ” ХХК, “Буянпэл” ХХК гэх мэт Үл хөдлөх хөрөнгийн салбарт арвин туршлага хуримтлуулсан компаниуд нэгдэхээр албан ёсны хүсэлтээ ирүүлээд байгаа бөгөөд цаашид MDP нь гишүүд болон дэмжигч байгууллагуудад нээлттэй байдлаар үйл ажиллагаа явуулна.
MDP компанийн үйл ажиллагаа нь зөвхөн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хязгаарлагдах бус ойрын 2-3 жилд багтаж үл хөдлөх хөрөнгөд суурилсан Монголын анхны хөрөнгө оруулалтын санг байгуулж, энэхүү зах зээлд шаардлагатай байгаа гарцын стратегийг (exit strategy) бий болгох, түүнийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах томоохон зорилтыг өмнөө тавин бэлтгэл ажлаа эхэлж байна.

0 Сэтгэгдэл
GegeenCom
i wanna be a part of it
2015.10.02