Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн таван байршилд авто зам барина
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/763 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн таван байршилд замын байгууламжийн зориулалтаар нийслэлийн Авто замын газарт тус бүр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:

    Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдвартын автобусны эцсийн буудлаас зүүн тийш гэр хороолол дундуур /Сүнжингранд зочид буудлын хашаагаар/ Энхтайваны өргөн чөлөөтэй холбох 2.4 км авто зам, төмөр бетон гүүрийн хамт 4,7 га
    Баянзүрх дүүргийн 3, 4, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр зүүн дөрвөн замын уулзварын  3,6 га
    Сүхбаатар дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны зам, Урбанек худалдааны төвийн баруун урд уулзварын 1,03 га
    Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хатанбаатар Магсаржавын гудамж “Тоса” худалдааны төвийн арын уулзварын 1,15 га
    Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Загийн 24 дүгээр байрны зүүн урд уулзварын 0,46 га

Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Авто замын газарт тус тус үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийх авто зам, замын байгууламжийн ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан