АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Эрдэс баялгийн бирж байгуулснаар эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
Засгийн газар 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эрдэс баялгийн бирж байгуулах тухай 211 тоот тогтоол батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан.
Батлагдсан үзэл баримтлалд үндэслэн 7 бүлэг 28 зүйлтэй хуулийн төслийг боловсруулж байна. Энэхүү хууль батлагдснаар Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн орчин бүрдэж нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах боломжтой болно. Түүнчлэн эрдэс баялгийн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.
Бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Мөн эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болсноор арилжаанд оролцогчдын эрсдлийг бууруулах учраас хөрөнгө оруулагчдын хувьд таатай нөхцөл бүрдэх болно.
Засгийн газар 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эрдэс баялгийн бирж байгуулах тухай 211 тоот тогтоол батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан.Батлагдсан үзэл баримтлалд үндэслэн 7 бүлэг 28 зүйлтэй хуулийн төслийг боловсруулж байна. Энэхүү хууль батлагдснаар Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн орчин бүрдэж нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах боломжтой болно. Түүнчлэн эрдэс баялгийн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.
Бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Мөн эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болсноор арилжаанд оролцогчдын эрсдлийг бууруулах учраас хөрөнгө оруулагчдын хувьд таатай нөхцөл бүрдэх болно.
0 Сэтгэгдэл
























