Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Л.Гүндалайд хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Орхон аймгийн Баянбулаг багт буюу 11 дүгээр хорооллын хойно зөвшөөрөлгүй буусан иргэдийг албадан тараалаа.

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайгийн эхлүүлсэн  хууль бус үйлдлээс болж 130 гаруй иргэн хотын ногоон байгууламжид гэр, майхан барьж хашааны газар эзэмшүүлэхийг орон нутгийн удирдлагуудаас хүссэн юм. Эл асуудлаас болж сүүлийн хэдэн өдөр Орхон аймагт газрын маргаан дэгдсэн. Иймд аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн  А/286 дугаар захирамж гаргаж гэр, майхан барьсан иргэдийн гэрийг албадан буулгахаар болсон. Үүний дагуу өнгөрсөн лхагва гаригт Цагдаагийн газрын Хэв журмын тасаг ОБГ–тай хамтран ажиллалаа. Уг ажиллагаанд нийт дөрвөн сая жаран мянган төгрөг зарцуулсан бөгөөд үүнийг буруутай этгээдээр төлүүлэхээр болов. Мөн аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр ард иргэдийг турхирсан “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдэв.

Харин газар хүссэн иргэдийн хүсэлтийг судалж шинэ суурьшлын бүс байгуулах, хашааны газар авахаар Баян-Өндөр суманд өгсөн өргөдлийг судлах, яаралтай арга хэмжээ авахаар болов. Орхон аймаг газар нутаг багатайгаас болж иргэдэд өрхийн зориулалтай газар олгох бэрхшээлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй өргөдөл байгаа ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан