Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
АН-ын бүлэг яамдыг дэд сайдгүй болгохыг дэмжинэ
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэтгэсэн байна.

Бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссоноос гадна ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх эсэх асуудал болон 2015 оны төсвийн тодотгол ирэх оны төсөв, мөнгөний бодлогын талаар хэлэлцжээ.

УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ирэх оны төсөв, мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байна.

Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ярихдаа “Ирэх оны төсвийн талаар Сангийн яамнаас танилцуулсан. Сангийн яамны танилцулгаар бол ирэх онд Монгол Улс бүрэн санхүүгийн шинэчлэл хийх шаардлагатай болох юм байна Үүнийг намын гишүүд дэмжсэн” гэлээ.

Түүнчлэн, Засгийн газар яамдыг дэд сайдгүй болгох санал гаргаж, төсвөө боловсруулсан байна. Үүнийг бүлэг дэмжиж байгаа. Мөн төрийн энгийн албан хаагчдын цалинг хасах бус улс төрийн өндөр албан тушаалтан болон төрийн захиргааны удирдлагуудын цалинг хасах хэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, шийдсэний дараа дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан