ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа
Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов
Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
“С.Зориг агсны хэргийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлж чадахгүй байна”
Монголын ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан УИХ-ын гишүүн Л.Болд ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлэх санал гаргаснаар өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаан эхэлсэн юм. Энэ саналтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн бөгөөд тэрээр “Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь үрэгдсэн өдөр тохиож байна. Энэ хэргийн учрыг манай хууль сахиулах байгууллагынхан өнөө хүртэл олж чадахгүй байна. Саяхан Олон улсын парламентын холбооны гишүүдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид ирж манай хууль сахиулах байгууллагынхантай уулзсан мэдээлэл хэвлэлд гарсныг та бүхэн санаж байгаа байх. Хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийн учрыг хурдан олох хэрэгтэй. Янз бүрийн хардлага жил болгоны энэ өдөр хэвлэлээр маш их гардаг. Тиймээс хурдан учрыг нь олохгүй бол энэ хэрэгт цэг тавигдахгүй. Хууль сахиулах байгууллагын ажиллагаанд нөлөөлөх гэсэнгүй. Ажлаа хуулийн дагуу хурдан шуурхай хийхийг хэлж байгаа юм. Та бүхнийг суудлаасаа босч хүндэтгэл илэрхийлэхийг хүсье” гэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд босч талийгаачийн дурсгалыг хүндэтгэсэн юм.
Мөн төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хүндэтгэл үзүүлэн, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсөн юм. Уг ёслолд УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцсон.
Монголын ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан УИХ-ын гишүүн Л.Болд ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлэх санал гаргаснаар өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаан эхэлсэн юм. Энэ саналтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн бөгөөд тэрээр “Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь үрэгдсэн өдөр тохиож байна. Энэ хэргийн учрыг манай хууль сахиулах байгууллагынхан өнөө хүртэл олж чадахгүй байна. Саяхан Олон улсын парламентын холбооны гишүүдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид ирж манай хууль сахиулах байгууллагынхантай уулзсан мэдээлэл хэвлэлд гарсныг та бүхэн санаж байгаа байх. Хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийн учрыг хурдан олох хэрэгтэй. Янз бүрийн хардлага жил болгоны энэ өдөр хэвлэлээр маш их гардаг. Тиймээс хурдан учрыг нь олохгүй бол энэ хэрэгт цэг тавигдахгүй. Хууль сахиулах байгууллагын ажиллагаанд нөлөөлөх гэсэнгүй. Ажлаа хуулийн дагуу хурдан шуурхай хийхийг хэлж байгаа юм. Та бүхнийг суудлаасаа босч хүндэтгэл илэрхийлэхийг хүсье” гэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд босч талийгаачийн дурсгалыг хүндэтгэсэн юм. Мөн төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хүндэтгэл үзүүлэн, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсөн юм. Уг ёслолд УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцсон.
0 Сэтгэгдэл























