Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудын үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт болон зураг төсвийн ажлын  үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх тухай” А/785 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлын тэмдэглэлийн дагуу Гэр хорооллын  дахин  төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт болон  зураг төсвийн ажлын үлдэгдэл хөрөнгийн  жагсаалтыг баталлаа.

Батлагдсан  төсөл  арга  хэмжээг  санхүүжүүлэхэд  шаардлагатай 981сая төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, холбогдох хууль болон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгав.

Мөн хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт,  хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГЭР  ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 2014-2015 ОНД

ОН  ДАМЖИН  ХЭРЭГЖИЖ БУЙ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ

  БАРИЛГА  УГСРАЛТ БОЛОН ЗУРАГ ТӨСВИЙН АЖЛЫН ҮЛДЭГДЭЛ

ХӨРӨНГИЙН  ЖАГСААЛТ

/сая төгрөг/

№

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

Төсөвт

өртөг

2015 онд санхүүжих

1

Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 72 дугаар сургууль орчмын гэр хороололд Холбооны 6-8 яндантай 1900м, 2-4 яндантай 1559м, нийт 27ш стандартын дунд худагтай холбоо мэдээллийн худаг сувагчлалын зураг төсөл, барилга угсралтын ажил

2014-2015

643,0

443,0

2

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Орон сууцны XIV хорооллын “А” хэсэгчилсэн талбайд Холбооны 8 яндантай 510 м, 6 яндантай 240м, нийт 10ш стандартын дунд худагтай сувагчлалын байгууламжийн зураг төсөв, барилга угсралтын ажил

2014-2015

180,0

19,0

3

Дарь-Эх орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл /БЗД 2-р хороо/  Б блок /15.5 га/

2014-2015

194,0

100,0

4

Мамба дацан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл  /БЗД 2,4-р хороо/  А блок /20.0 га/ 

2014-2015

250,0

100,0

5

Мамба дацан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл /БЗД 2,4-р хороо/  Б блок /24.0 га/ 

2014-2015 

300,0

150,0

6

Цэргийн хотхоны орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөл /СХД 1,2,20-р хороо А блок /26.6 га/

2014-2015

319,0

169,0


ДҮН


1886,0

981,0

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан